Tuesday, November 29, 2016
Мэдээлэл зүйн даалгавар
20 хуудастай presentation
сэдэв : Өөрийн танилцуулга
авсан шагнал урамшуулал
зураг бүгд
техт
ЗУРАГ
хүснэгт
график
Диаграмм
Холболт 1 хуудсыг слайд өөр пайлтай холбох ВАТУМ товчлуур дүрс ашигла
Хуудасны хөдөлгөөн
Хуудас шилжих хугацаа 2 сек
ОБ-н хөдөлгөөн
Об хөдөлгөөний байрлал солих команд
Бичлэг дуу
2-р Слайд болон 18-р слайдын дэвсгэр бусдаас өөр байх
presentation үзүүлнэ.
Энд дарна уу ЗУРАГ
Gobid zagiin shar aalz ih tarhajee, manai mongolchuud arvaalj geh nereeren iluu medeh baihaa . Ene aalz ni uurtu hor aguuldagui ch mash huchtei hazna .Udur bolgon horhoi, gurvul ,hulgana barij idne urd talan 4 shudtei mash hurts irtei , hun hazhad aman deerh hoolnii uldegdlen hunii arsin dotor orj bohir uusgej buldruu usgej tsu aldana .Enehuu aalzan mash tom 20-30 cm Uvul bolohoor ichendee orno.
Wednesday, November 16, 2016
Биологийн бие даалт Загын шар аалз
Энд дарж эх сурвалж харна уу?">
Гүрбадам Хүний шимэгчид номонд мэдээлэл бага бна.
Загийн шар аалз
-Шөнийн амьдралтай, махчин амьтад. Онцлог нь хорт булчирхайгүй, хүчирхэг хелицэртэй, педипальп нь явах хөлтэй төстэй. Бие нь цагиргаас тогтсон, 5-8 см урт, гуурсан хоолойгоороо амьсгалдаг. Манай говийн бүсэд тааралддаг загын шар аалз хүн хазаж, шархдуулах чадвартай.
энд дарна уу
Tuesday, November 15, 2016
Цахим лабораторийн биологи, химийн хичээл шинэчлэгдлээ
БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүд танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл цахим лаборатори бий болж байгаа гэсэн үг юм.
Багш, сурагч, эцэг эхчүүд болон суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хичээлийг БШУЯ-ны http://www.meds.gov.mn/elab14 сайт руу орж үзэх, татаж авах боломжтой бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагийн 14,00 цагт хичээл тогтмол шинэчлэгдэж байх юм. Өнөөдөр биологи, химийн хичээл шинэчлэгдлээ.
Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам энэ жил салбарынхаа мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн системийг бий болгоод байна. Ингэснээрээ сурагч, оюутан, багш, эрдэмтэд, эцэг, эхчүүд дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран боловсролын салбарын мэдээллийг цаг тухайд нь авах боломж бүрдэж байгаа юм.Энд дарна уу
“Монгол орны өвс ургамал”
“Монгол орны өвс ургамал”
Манай орны ургамлын аймаг Хойд хэсэгтээ Сибирийн тайгын, өмнөд хэсэгтээ Төв Азийн хээр, цөлийн ургамлаас бүрдэл болдог нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас бүрдэнэ. Үүнээс дэлхийд нэн ховор хийгээд зөвхөн Монголын гэх тодотголтой ургамлын төрөл зүйл нэлээдгүй бий.
Монгол орны ховор болон нэн ховор ургамлын төрөл зүйл болон хамгааллын талаар биологийн ухааны доктор Д.Сурантай ийнхүү ярьсан юм.
Д.Сурантай: Манай оронд Говийн цагаан гоёо, улаан гоёо, вансэмбэрүү гэх мэт дэлхийд байдаггүй, ховор ургамал бий. Сүүлийн жилүүдэд эдгээр ургамлын ашиглалтын байдал нэлээд ихсэж байгаа учраас улам бүр ховордож байна. Монгол орны Байгалийн ургамлын хуулиар бүртгэгдсэн 155 зүйлийн нэн ховор, 360 гаруй зүйлийн ховор ургамлыг мэргэжлийн байгууллага, судлаачид тогтоосон. Түүнээс гадна Монгол орны улаан номонд 100 гаруй доод, дээд ургамал бүртгэгдсэн байдаг. Манай зэргэлдээ Дундад Ази, Сибирь, Алс Дорнодод ургадаггүй, зөвхөн монголд ургадаг, монголын унаган ургамлууд гэж нэрлэгддэг хэд хэдэн ургамал бий. Өөрөөр хэлбэл зөвхөн Монголд тархалтын цэг нь байдаг. Дэлхийн дулаарал, цөлжилт, хуурайшилтын процессын уршигт Монголын нутаг дэвсгэр дээр байгаа энэ ургамлууд бас өртөж байна. Дэлхий нийтэд 20-р зууны үеэс ургамал, амьтны аймгийн ховор төрөл зүйлүүдийг хамгаалахаар дархан газруудыг байгуулж байсан энэ байдал одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг орхигдуулж явсан гэдгийг Олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн. Энэ нь дан амьтны аймгийн тухай асуудал яригдаад байсан болохоос ургамлын чухал, ховор төрөл зүйлүүд манай шим ертөнцийн салшгүй нэг том бүрэлдэхүүн хэсэг гэдэгт бага анхаарч иржээ. 21-р зуунд Японд болсон олон улсын чуулганаас үүнийг онцгой анхаараад “Ургамал хамгааллын глобаль стратеги”-ийг боловсруулж гаргасан байдаг. Манай улсын хувьд энэ глобаль стратегийн хүрээнд Үндэсний стратегийг ямар байдалтай боловсруулах вэ гэдэг дээр манай мэргэжлийн хүмүүс, Байгаль орчны яам хамтран ажиллаж байна.
Дэлхийн байгалийн нөөцийн нэг үнэт баялаг нь эмийн ургамал юм. Манай орны нутаг дэвсгэрт Алтангагнуур, Эгэл-годил, Том навчит дэгд, Дэрвэгэр жиргэрүү, Монгол догар, Ягаан цээнэ, Шар хорс, Их шүүдэргэнэ, Алтайн сонгино, Ацан цахилдаг, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй, Үлдэн могойн идээ, Монгол хунчир зэрэг 800 орчим зүйлийн ургамал нь эмийн ач холбогдолтой юм. Монгол хунчир гэхэд 170 гаруй эмийн найрлагад ордог, уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэдэг бөгөөд дархлаа дэмжихэд нөлөөлдөг эмийн ургамал ажээ.
Өвс ургамал түүж тусгай жороор жинхэнэ байгалийн гаралтай эм бэлтгэн, нутгийн олондоо тус хүргэж яваа олон буянт буурал хөдөө орон нутагт амьдарч байна. Тэд эмийн ургамал түүх хугацаа, хатааж бэлтгэх арга, эмийн жор барих ухааныг эцэг эхээсээ өвлөн авч, үр хойчдоо уламжлуулсаар явна. Тэдний нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Ханджав гуай юм. Түүний амьдардаг нутагт вансэмбэрүү, алтан гагнуур, гандигар, цэнхэр цагаан, юмдүүжин, нохойн хошуу, манчин зэрэг олон зүйл эмийн ургамал ургадаг. Зарим нэр төрлийн эмийн ургамлын онцлог, ач холбогдлын талаар өндөр настан Ханджав гуайгаас сонирхсон юм.
Өндөр настан Ханджав: Би хүүхэд ахуй цагаасаа энэ сайхан үзэсгэлэнтэй байгаль, төрсөн нутагтаа малчин болъё гэсэн бодолтойгоор төдийгөөс өдий хүртэл малын хажууд амьдарч явна. Манай Жаргалант нутаг говь хангай хосолсон их сайхан нутаг. Эрээн нуур, Ажиг нуур, Дөрөө нуур гээд сайхан нуур цөөрөм ихтэй. Энэ сайхан байгалийнхаа ивээл буянд малаа маллаад өдий зэрэгтэй явж байна. Манай нутагт ер нь ургахгүй ургамал гэж үгүй. Тэр болгоныг судалж мэдэж чадахгүй л байна. Эмийн ургамал гэхэд л төрөл бүрийн ургамал их ургана. Намайг бага байхад л аав ээж маань энэ ургамал тэрэнд энэнд сайн гэж зааж өгч байсан. Ер нь ургамал буцалгаад ууж хэвшсэн хүн ханиад томуу хүрнэ гэж байхгүй. Эм ууж байхаар мэддэг бол ургамал буцалгаад уувал хүний бие эрүүл байна гэж боддог.
Тухайлбал нохойн хошууг би хүүхэд ахуйгаасаа л түүсэн. Энэ ургамал даралтанд их сайн, ер нь олон талын ид шидтэй. Таван салаа гэхэд таван судалтай ургамал байна. Яр шарханд маш сайн. Бидний нэрлэдэг ганц хуруутах үед хэрэглэхэд үйлчилгээ нь гойд. Эмтэй харьцуулшгүй. Тунг нь тааруулаад тавихад тэр дороо эдгэнэ. Аживцэрэн гэж ургамал байна. Ханиад томуунаас сэргийлнэ. Ханиад хүрсэн үед ч уухад дороо эдгэнэ. Юмдүүжин гээд ургамал байна. Үүнийг эмэгтэйчүүдийн өвчинд сайн гэдэг. Мөн Хан хөхийн шар цэцэг гэж байна. Мөн л яр шарханд сайн нөлөөтэй. Гар хөлөө огтолсон барьсан үед үүнийг хэрэглэвэл тэр дороо үйлчилгээ үзүүлнэ. Тавиад боосон ч болно. Буцалгаад уусан ч болно. Үүргэнэ гэж ургамал бий. Энэ ургамлыг эрт үед монголчууд тосонд хольж иддэг байсан. Үүргэнэ говьд ургахгүй Хангайд ургадаг ургамал. Малд хүртэл ашиг тустай. Сүү оруулна. Тарга тэвээрэг өгнө. Төрсөн хүнд хүртэл их сайн. Энэ цэцэг ургамлыг түүж, хатааж бэлдээд цаг тухай бүрд нь хэрэглээд байвал эмийн шаардлагагүй хүнийг эдгээнэ. Өвс ургамлыг түүх нарийн хугацаа бий. Хатсан хойно нь хумхиад авчихдаггүй. Халгай гэхэд л 4 хуруу ургасан халгай сайн гэдэг. Нохойн хошууг зөвхөн 8 сард л түүдэг гэх мэтчилэн хүнд хэрэг болох цаг хугацаанд нь түүж авбал ашиг шимээ өгнө.
Ургамал нь эмийг бодоход хүнд зохихгүй сөрөг нөлөөтэй байна гэж бараг байхгүй дээ. Байгальдаа байгаа, үнэ өртөг орохгүй, цэвэр газар ургаж байгаа ургамал хүний биед маш сайн. Зарим ургамал угаасаа эмийн найрлагад ордог.
Биднийг бага байхад ээж аав маань малд дагуулан явж энэ ургамал малд ийм ач тустай, энэ ургамал хүний биед тийм нөлөөтэй, таньж ав гээд зааж өгдөг байсан. Ахмад үеийнхэн бид тэр журмаараа ойр тойрныхондоо эм тангийн оронд ийм ургамал хэрэглэдэг юм гэж мэдүүлж өвлүүлж байх нь чухал гэж би боддог.
Монголын уламжлалт анагаах ухааны нэг томоохон салбар нь эмийн ургамал, эрдсийн гаралтай эмт бодисын судлал юм. Манай улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр зургаан эмийн үйлдвэр байгаа бөгөөд нийт 200 гаруй төрөл зүйлийн эм хийж байна. Эдгээр эмийг хийхэд тарималжуулсан бус цэвэр байгалийн аглагт ургаж буй ургамлуудыг ашигладаг учир чанарын хувьд бусад дорнын уламжлалт эмийг бодвол зуун хувь илүү гэж “Мамба дацан” эмийн үйлдвэрийн захирал, МУ-ын гавьяат эмч, доктор, профессор Д.Нацагдорж хэлсэн юм.
Монгол орны нэн ховор, ховор эмийн ургамлууд нь дотроо эртний гаралтай учир өөрийн жамаар аажмаар устаж сөнөх хандлагатай, нөгөөтээгүүр ган гачиг, хуурайшил, хүчтэй салхи, үер зэрэг цаг уурын болоод хүн амьтны сөрөг нөлөөллөөс болж ховордох, устах эрсдэлтэй ургамал гэж хуваагддаг.
Тиймээс эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн цуглуулгаас нэн ховор болон ховор ургамлын генийн санг бүрдүүлэх судалгааг амжилттай хийгээд байна. Судалгаагаар 14 төрлийн ургамлыг ургадаг байгалийн орчноос нь авч, тарималжуулан туршжээ. Үүний үр дүнд Алтан гагнуур, Ацан цахилдаг, Их шүүдэргэнэ, Монгол догор, Эмийн бамбай, Ягаан цээнэ, Сибирь ерөндгөнө зэрэг нь “маш ирээдүйтэй”, Үхэр дэгд ургамал нь “ирээдүйтэй”, Дэрвэгэр жиргэрүү ургамал нь үрийн соёололт удаан учир цэвэр хөрсөнд тарих харин Эгэл годил өвс ургамал нь усан болон чийгийн хангамж өндөртэй голын усаар угаагдсан элстэй орчинд ургах боломжтойг тогтоожээ.
Сонирхуулахад, Ховор болон нэн ховор ургамал манай улсын 16 аймгийн нутаг дэвсгэрт ургадаг. Ялангуяа Хөвсгөлийн тайга ховор ургамлаар баялаг нутаг билээ.
эмийн ургамалууд
Алтан гагнуур
Алтан гагнуур буюу Англиар- Golden root, Латин нэр нь-Rhodiola rosea
Энэ ургамал нь манай орны уулархаг нутгийн хад чулуу ихтэй газраар 10-15см өндөртэй ургана. Үндэс болон үндэслэг ишийг нь эмийн түүхий эдэд хэрэглэдэг. Түүхдээ намар сэрүүн орж газар дээрхи хэсэг нь гандаж цайрсан үед малтаж аваад үндэс ишийг 3-4см хэмжээтэй хэрчээд хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэсний дараа нар салхинд хатаах хэрэгтэй. Алтан гагнуурын үндэсийг ардын эмнэлэгт яс бэртэх булчин шөрмөс тасрах, элэг, дэлүү, бөөрний гэмтэл зэрэг болон гол төлөв гэмтэл шархны холбогдолтой өвчинд хэрэглэсээр иржээ.
Таван салаа
Таван салаа Англиар- Greater Plantain, Латин нэр нь-Plantago major
Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зүлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. 5-р сараас цэцэглэх ба 7-р сараас үр нь боловсордог. Цэвэр өнгөө алдаагүй навчнуудыг ялгаж 3-4см хэмжээтэй тайрч хэрчиж хатаана. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрүүлэх агаад шинэ түүсэн навчны шүүс нь нүдний эвэрлэгийн шархыг түргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хөхүүл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний үед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мөн ходоод болон нарийн гэдэсний үрэвслийн үед онц тус үзүүлдэг ургамал аж. Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай усанд хийж, 15 минут болсны дараа шүүж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ.
Бамбай
Бамбай буюу Англиар-Valerian, Латин нэр нь-Valeriana officinailis
Энэ ургамал Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховдын дүүргийн ойн бүслүүрт шинэсэн ой түүний зах, хусан төгөл ой ба нуга, бургасан шугуй, хадны ёроолоор ургана.60-120см өндөр иштэй олон наст өвслөг ургамал юм. Үндэс, үндэслэг ишийг хавар 4-5 дугаар сар, Намар 9-10 дугаар сард бэлтгэх боловч намар навч, цэцэг унаж иш цайвар өнгөтэй болж ишний оройд баг цэцгийн үлдэгдэлтэй байх үед бэлтгэх нь сайн. Нойргүйдэх, татаж унах, цусны даралт ихдэх өвчинг анагаахад хэрэглэнэ. Олон хоног буухгүй халуунд сайн. Хэрэглэх хэмжээ: 5 грамм нунтаг үндсийг 250 мл усанд буцалгаж аваад 2 цаг тавиад 100 мл-ээр өглөө, орой унтахын өмнө ууна. Хуурай сэрүүн газар хадгална.
Чихэр өвс
Чихэр өвс, Англи нэр нь –Liquorice, Латин нэр нь- Radix Glucurrhizae
Уул толгодын элсэрхэг хөрстэй нуга, хээр, чийглэг марцлаг нуга, элсэрхэг хээр, хээрийн гол горхины хөндийд ургана. Буурцагтны овгийн ургамал.Түүний үндсэнд хүн малын элдэв өвчин эмгэгийн анагаах чадалтай глюкозтой төстэй бодис нилээд хэмжээгээр агуулагддаг ба уушигны өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг ангаах үйлчилгээтэй эмийн ургамал юм.
Амоксициллин эмийн тухай
Амоксициллин
Хэрэглэх заалт: ·
Грам + ба грам- микробоор үүсгэгдсэн системийн халдвар, шээс ялгаруулах замын хурц ба архаг халдварын үед.
Хүндрэлгүй заг хүйтэнд
o Грам + ба грам- микробоор үүсгэгдсэн системийн халдвар, шээс ялгаруулах замын хурц ба архаг халдварын үед: насанд хүрэгчид ба 20 кг-аас дээш жинтэй хүүхдэд: 250-500 г-аар 8 цагаар ууна. o 20 кг-аас доош жинтэй хүүхдэд: хоногт 20 мг/кг-ыг 8 цагаар /3 хувааж/ уух ба ноцтой хүнд халдварын үед хоногт 40 мг/кг-ыг мөн 8 цагаар уух буюу 500-1000 мг/м 2 тунгаар 8 цагаар ууна.
o Хүндэлгүй заг хүйтэнд: насанд хүрэгчид ба 45 кг-аас дээш жинтэй хүүхдэд: 3 гр-ыг 1гр. Пробенецидын хамт нэг удаа уулгана.
Гаж нөлөө: Огих, бөөлжих, суулгах, арьсны тууралт, анафилакси, цус багадалт, тромбоцитопени, лейкопени, эозинофили илрэх зэрэг гаж нөлөө гарч болзошгүй.
Цээрлэлт:
· Пенициллины бүлгийн эмэнд харшилтай бол хэрэглэхгүй.
· Цефалоспорины бүлгийн эмэнд харшилтай болон жирэмсэн ба хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ.
Эмийн хэлбэр: 250мг, 500мг-ын капсул ба шахмал.
Хадгалалт: 15-250С-ын хэмд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Эмийн сангаас олгох журам: Жороор олгоно.
Monday, November 14, 2016
Монос сургуулийн тухай танилцуулга
Монос Групп эм зүйч бэлтгэх сургууль байгуулсан нь эрүүл мэндийн салбарын өмнө хүлээсэн түүхэн үүргээ биелүүлсэн хэрэг
Монголын Эрүүл Мэнд, Гоо сайхны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Группийн 25 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Манай улсын шилдэг 50 аж ахуйн нэгжийн тоонд зүй ёсоор тооцогддог тус групп өдгөө 12 салбар компанитай, 1200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй билээ. Эдгээр салбаруудын нэг нь болох Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн захирал, доктор, профессор Л.Цэрэндуламтай ярилцлаа.
-“Монос” дээд сургууль өргөжин, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болоод анхныхаа хичээлийн жилийн нээлтийг хийж байна. Энэ жил танай сургуульд нийт хичнээн оюутан шинээр элссэн вэ?
-Манайх 2015 оны 3-р сард Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын тушаалаар Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль болж өөрчлөгдөөд анхныхаа элсэлтийг авч байна. 180 орчим оюутныг Эм зүй, Эмийн үйлдвэрийн инженер технологи, Уламжлалт эмчилгээний их эмчийн ангид элсүүлж, сургаж байна.
-Монос Групп дээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, эм зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байгуулсны зорилго нь юу юм бол?
-Монголчууд бид цагаан морин жилийн хувьсгалаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн. Зах зээлийн харилцаа, иргэний ардчилсан тогтолцооны эхэн үед нийгэм, эдийн засгийн харилцаанд цоо шинэ хандлага буй болж, эдгээр нь нийгмийн бүх салбарт, тэр дундаа эм хангамжийн болон дээд дунд боловсролын байгууллагуудын цаашдын хөгжлийн чигийг тодорхойлж, хувийн хэвшлийн байгууллагууд олноор үүсч эхэлсэн. Энэ үед манай улсын хэмжээнд эм зүйн боловсон хүчний хангамж дутагдаж байсныг харгалзан, Монос Группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нарын санаачилгаар анхны Эм Зүйн хувийн сургуулийн суурь тавигдсан. Тодруулбал манай сургууль 2000 оны 3 сарын 22-ы өдөр Боловсролын сайдын 63 тоот тушаалаар Монос коллеж нэртэйгээр байгуулагдсан. Улмаар 2004 онд “Монос” Эм зүйн сургууль , 2010 онд “Монос” дээд сургууль болсон. Ингээд 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль болж өргөжөөд байна. Ер нь манай эмийн салбар Эрүүлийг хамгаалах системээсээ хамгийн түрүүнд хувьчлалд орсон юм. Ингээд эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрүүд олноор байгуулагдсан хэдий ч боловсон хүчин маш их дутагдалтай байсан. Тийм ч учраас энэ салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай болсон тул анхны хувийн эм зүйн сургууль байгуулагдсан юм. Өөрөөр хэлбэл Монос Групп эм зүйч бэлтгэх сургууль байгуулсан нь эрүүл мэндийн салбарын өмнө хүлээсэн түүхэн үүргээ л биелүүлсэн хэрэг. Бид хэзээ ч ашиг орлогын араас хэт их хөөцөлдөж, залуусын хошуурч буй олон төрлийн мэргэжлүүдээр элсэлт авч байгаагүй. Гагцхүү эм зүйн чиглэлийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд л бүхий л анхаарлаа чиглүүлж ирсэн байдаг.
-Танай сургуулийг одоо нийт хичнээн хүн төгсөөд байна вэ?
-Нийт 800 орчим хүн төгссөн. Манай сургууль төгсөгчидтэйгээ эргэх холбоотой байхыг чухалчилж, тэднийхээ хөдөлмөр эрхлэлтийн судалгааг жил бүр гаргадаг. Уг судалгааны дүнгээс харахад төгсөгчдийн маань 98 хувь одоогоор ажлын байртай, яг өөрийн салбартаа идэвхтэй ажиллаж байгаа. Үлдсэн хувь нь жирэмсэн, хүүхэд асрах зэрэг түр хугацаагаар чөлөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл манай сургуулийн төгсөгчид бараг бүгд ажлын байраар хангагддаг гэсэн үг. Мөн Монос Группийн удирдлага Эм зүйн Шинжлэх ухааны их сургуулийн төгсөгчдийг салбар компаниуддаа түлхүү ажиллуулахыг зорьж байна.
-Тэгвэл Монос дээд сургуулийг төгсөөд Монос Группт амжилттай ажиллаж буй залуус олон бололтой?
-Тийм шүү. Жишээлбэл би өнгөрсөн оны шинэ жилийн баярт оролцож байхдаа сургуулиараа үнэхээр их бахархсан. Яагаад гэвэл Монос Группийн 1000 гаруй ажилчид цугласан шинэ жилийн баярын үеэр хамгийн их шагнал авч, хамгийн их шилдэг тэргүүний болж байсан хүмүүс нь манай сургуулийн төгсөгчид байсан. Манай төгсөгчид зөвхөн Монос Групп, түүний салбар компаниудад төдийгүй, улсын хувийн гээд бүхий л секторт эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байна. Шавь нар маань надтай амжилтаа хуваалцдаг нь их сайхан. Жишээлбэл хамгийн сүүлд манай А.Амарзаяа гээд төгсөгч маань “Монос фарм” эмийн үйлдвэрт ажиллаж байгаад тушаал дэвшлээ, Одоо бараг дээрээсээ 3 дахь хүн нь боллоо гэж орж ирж байсан. Н.Чинсүх гээд төгсөгч маань багшаа би үйлдвэрийнхээ мастер болчихлоо гээд баярлаад орж ирэх жишээтэй. Яг энэ агшинд санагдаж буй хоёр хүнийхээ л тухай ярилаа шүү. Бүгдээрээ хийморьтой сайхан ажиллаж байгаа даа, манай төгсөгчид. Тэр болгоны нэрийг дурьдана гэвэл цаас, цаг үнэхээр багадах биз ээ.
-Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургааль мэдээж боловсролын байгууллага. Нөгөө талаараа Монос Группийн харьяа салбар хэсэг нь. Тэгэхээр группийн бусад салбаруудтай ямар уялдаа холбоотой ажиллаж байна вэ?
-Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсноор бид нийт дөрвөн бүрэлдэхүүн сургуультай, харьяа хоёр байгууллагатай болсон. Эдгээр нь Эм судлалын хүрээлэн, Эмийн үйлдвэр . Ингэснээр сургалт, судалгаа, үйлдвэрлэл гурвыг бүрэн цогцоор нь хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа. Өөрөөр хэлбэл манай сургуулийн багш нар маань Эм судлалын хүрээлэнд орж, судалгаа шинжилгээнийхээ ажлыг хамтарч хийнэ.Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид манай сургуульд лекц унших, хичээл заах, магистр, докторын ажлыг удирдах зэрэг ажлуудыг хийж байгаа. Мөн манайх саяхан сургуулийнхаа Эмийн үйлдвэрийн инженер технологийн тэнхимийг Эмийн үйлдвэр дотроо байгуулсан. Ингэснээр оюутнууд маань практик дээр эмийн үйлдвэрийн хамт олонтой хамтарч ажиллаж, өдөр тутам мэдсэн онолын мэдлэгээ тухай бүрд нь дадлагажуулах боломжтой болж буй юм. Эмийн үйлдвэрийн инженер технологийн ангийн оюутнууд маань сүүлийнхээ 2 жилээ БНСУ-ын Олон Улсын Их Сургуульд сураад хоёр орны дипломтой төгсдөгөөрөө онцлог юм.
-Тэгэхээр танай сургууль боловсролын салбарынхны олон жил ярьсан онол, практик хосолсон сургалтыг жинхэнэ утгаар нь нэвтрүүлж буй байх нь ээ?
-Даруу бус санагдаж болох ч үнэндээ тийм. Манай сургууль Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас гаргасан нийтлэг шаардлага, хууль дүрэм, 2013 онд батлагдсан стандартын дагуу сургалтынхаа хөтөлбөрийг хийж явдаг. Гэхдээ бид нар энэ жилээс арай өөр сургалтын хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжүүлж эхэлсэн. Ер нь өнөөдөр дэлхий даяараа энтрепренер их сургууль буюу сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогц бүхий сургуулиудыг хөгжүүлнэ гэсэн бодлогыг барьж байгаа. Бид яг л энэ чиглэл рүү явж байгаа. Мөн зөвхөн онол практикийг хослуулах ч бус бас хандлага чухал. Ялангуяа бусдын эрүүл мэндийн төлөө ажиллах зорилготой манай мэргэжилд энэ нь маш их чухал. Энэ чиглэлийг ч бид хөтөлбөртөө тусгасан байгаа. Мэддэг төдийгүй чаддаг хамгийн гол нь ёс зүйтэй, эерэг, хүмүүнлэг хандлагатай мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг л дээ. Цаашид дадлагынхаа баазыг улам олшруулж, арга барилыг нь тогтмол сайжруулаад явна.
-Монголын анхны Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирлын хувьд манай улсын эм зүйн салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Дэлхий дахинд эм зүйн салбар маш эрчимтэй хөгжиж байна. 2020 он гэхэд эмийн зах зээл дэлхийд 1.5 тэрбум ам.долларт хүрнэ . Эмийн үйлдвэрлэл, судалгааны ажил нэн шинэ чиглэлээр хөгжихөөр байгаа. Тийм ч учраас манай ирээдүйн эмч зүйч нарт маш их ирээдүй байна. Дэлхий дахины хандлага нанотехнологи , биотехнологи хоёрт түлхүү төвлөрч байгаа.
Манай Монгол улс бол уламжлалт эмийн маш их өв соёлтой, дээрээс нь түүхий эд баялагтай, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай орон . Эрс тэс уур амьсгалтай газар ургадаг эмийн ургамлуудад агуулагдсан бодис исэлдсэн байдалтай байдаг. Иймээс хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн эм, элэгний эсрэг хамгийн сайн эм гаргаж болох бүрэн бололцоотой. Дээр нь Монголын органик малын гаралтай бүтээгдэхүүнүүд байна. Энэ бүхнээр бид маш сайн эмийн бэлдмэл хийх бүрэн боломжтой. Тийм учраас шинэ эм бүтээх судалгааны ажилд маш их нөөц бололцоо байгаа . Хэдэн жилийн өмнө Энэтхэгийн нэг доктор ирээд надтай уулзаж байхдаа Богд ууланд аялсан тухайгаа ярьсан . Тэрээр элэгний хамгийн сайн эм танайхаас л гарах юм байна гэж хэлж байсан. Уулын ээвэр энгэр газарт ургасан ургамал уулын өндөр орой, сүүдэр газарт ургасан ургамал хоёр фитохимийн хувьд ялгаатай байдаг. Үүнийг миний багш, шинжлэх ухааны доктор, олон бодисыг шинээр нээсэн, академич н.Батсүрэн тодорхойлж ярьдаг байсан. Ер нь бол манай эм зүйн шинжлэх ухаанд, салбарын маань залуучуудад маш их ирээдүй байгаа. Тэгэхээр одоо зөвхөн сайн сурах л хэрэгтэй. Сайн сурч, бидний хийж чадаагүй зүйлийг л хийх хэрэгтэй байна.
Манай Монгол улс бол уламжлалт эмийн маш их өв соёлтой, дээрээс нь түүхий эд баялагтай, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай орон . Эрс тэс уур амьсгалтай газар ургадаг эмийн ургамлуудад агуулагдсан бодис исэлдсэн байдалтай байдаг. Иймээс хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн эм, элэгний эсрэг хамгийн сайн эм гаргаж болох бүрэн бололцоотой. Дээр нь Монголын органик малын гаралтай бүтээгдэхүүнүүд байна. Энэ бүхнээр бид маш сайн эмийн бэлдмэл хийх бүрэн боломжтой. Тийм учраас шинэ эм бүтээх судалгааны ажилд маш их нөөц бололцоо байгаа . Хэдэн жилийн өмнө Энэтхэгийн нэг доктор ирээд надтай уулзаж байхдаа Богд ууланд аялсан тухайгаа ярьсан . Тэрээр элэгний хамгийн сайн эм танайхаас л гарах юм байна гэж хэлж байсан. Уулын ээвэр энгэр газарт ургасан ургамал уулын өндөр орой, сүүдэр газарт ургасан ургамал хоёр фитохимийн хувьд ялгаатай байдаг. Үүнийг миний багш, шинжлэх ухааны доктор, олон бодисыг шинээр нээсэн, академич н.Батсүрэн тодорхойлж ярьдаг байсан. Ер нь бол манай эм зүйн шинжлэх ухаанд, салбарын маань залуучуудад маш их ирээдүй байгаа. Тэгэхээр одоо зөвхөн сайн сурах л хэрэгтэй. Сайн сурч, бидний хийж чадаагүй зүйлийг л хийх хэрэгтэй байна.
-Хоёулаа нилээн ажил ярилаа. Монос Групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн мэндийг ярилцлагынхаа эцэст хүргэе. Ингэхэд Монголын анхны Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал маань хэн бэ гэдэг уншигчдад сонин байж мэднэ?
-Баярлалаа. Би ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүүхдийн эмийн сангийн эрхлэгчээр таван жил, Анагаах ухааны Үндэсний хүрээлэнгийн ЭША, ЭШ-ий ахлах ажилтанаар 15 жил ажилласан. Улмаар Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн эм зүйн албаны даргаар 15 жил ажиллаж байгаад 2 жилийн өмнө Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирлаар томилогдсон. Гэхдээ сургуулиа анх “Монос” коллеж нэртэй байхаас нь эхлэн багш, зөвлөх багшаар ажиллаж байсан. Манай сургууль Монос Групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтаад олон ажил амжууллаа. 25 бүтээлч ажил хийлээ. Байгууллагын магадлан итгэмжлэх гэрчилгээг 10 жилээр, Эмч зүйч мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх гэрчилгээг 5 жилээр авсан байгаа. Сургууль дээрээ эмийн ургамлын музей, спорт заал байгууллаа. Шинээр тэнхимүүдийг зохион байгуулсан, лабораториудыг нээсэн, мөн саяхан эрдмийн зөвлөлийн өргөөгөө шинэчиллээ. 2015 онд уламжлалт анагаах ухааны их эмчээр магистрын сургалт явуулах, эм зүйн чиглэлээр докторын сургалт явуулах эрхээ авсан гэх олон амжилттайгаар группийнхээ 25 жилийн ойг угтаж байна даа.
Ер нь Эм зүйн хөгжлийн төлөө, эм зүйчдийн сайн сайхны төлөө сэтгэл нэгтэй зүтгэдэг хэдэн эрдэмтэд Монголд бий. Тэдний нэг нь Монос Группийн үүсгэн байгуулагч, академич Л.Хүрэлбаатар. Энэ хүнээр удирдуулсан сайхан хамт олонтойгоо хамт ажилладагтаа баяртай явдаг. Моносынхон Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө цаашид ч зүтгэнээ. Энэ хамт олны нэгээхэн хэсэг болсон манай Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хамт олон Эм Зүйн салбарт чадварлаг боловсон хүчин олноор төрүүлэхийн төлөө авьяас чадвар, мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллах болно.
Монголын Эм зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан дүрэм
Монголын Эм зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү ѐс зүйн “Алтан дүрэм"-ийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө.
1.2. Энэхүү “Алтан дүрэм”-ээр тогтоосон мэргэжлийн ѐс зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлогдоно.
Хоѐр. Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, эм зүйн тусламж үзүүлэх 2.1. Эм зүйн мэргэжилтэн нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
2.2. Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн эрх, үүрэг, ѐс зүйн хэм хэмжээг мөрдөж, үйлчлүүлэгчдийн нас, яс үндэс, нийгмийн байдал, шашин шүтлэгийг үл харгалзан эм зүйн тусламж. үйлчилгээг цаг алдалгүй, тэгш, хүртээмжтэй үзүүлэх
2.3. Эм зүйн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчиддээ эмийн зөв сонголт, зохистой хэрэглээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг мэргэжлийн зөвлөх, найдвартай түнш нь байх
2.4. Эм зүйн мэргэжилтэн нь мэдлэг боловсрол, дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвараа үйлчлүүлэгчдийн төлөө бүрэн зориулж, эм зүйн тусламж үйлчилгээний үр дүнг хариуцаж, гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж ажиллах
Гурав. Мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах
3.1. Эм зүйн мэргэжилтэн нь өөрийн эзэмшсэн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд байнга анхаарч, шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, орчин үеийн эм зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх, бусаддаа нөлөөлөх 3.2. Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжилдээ дур сонирхолтой, итгэл үнэмшилтэй байж, мэргэжлийнхээ нэр төрийг өндөрт өргөж, шинжлэх ухааны мэдлэг, хүмүүнлэг ѐсонд суурилсан мэргэжлээрээ бахархаж байх
Дөрөв. Эм зүйн мэргэжилтэн нь эм зүйн тусламж, үйлчилгээний чанарыг бүрэн хариуцах
4.1. Эм зүйн мэргэжилтэн нь хариуцсан ажлын байр бүртээ эмийн үйлдвэрлэл, хангамж.үйлчилгээний горим, дүрэм журмыг чанд сахиж, эм бэлдмэлийн чанарын баталгаажилт, аюулгүй байдал, үр дүнг бүрэн хариуцах
Тав. Эм зүйн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эмнэлгийн мэргэжилтэний баримтлах ѐс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгох
5.1. Эм зүйн мэргэжилтэн нь өндөр мэдлэг чадвартай, хүнлэг энэрэнгүй үзэлтэй, харьцааны соѐлтой, хамт олон, үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндтэй байж, ил тод байдал, шударга ѐсыг эрхэмлэн ажиллах
5.2. Эм зүйн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчдийнхээ эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэж, үйл ажиллагааныхаа хүрээнд олж авсан мэдээллийн нууцыг хадгалж. санал хүсэлтэд нь анхааралтай хандаж, эелдэг зөөлөн харилцах Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн нөхөрсөг, шударгаар хамтран ажиллаж, мэргэжлийн алдаа, харилцааны доголдол гаргахаас өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн хамгаалах
5.3. Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн болон хуулиар хамгаалагдсан эрх ашгийн эсрэг ашиглахгүй байх
5.4. Эм зүйн мэргэжилтэн нь нээлттэй, шудрага, бодит үнэний зарчимд тулгуурлан эм зүйн үйлчилгээг явуулж, мэргэжлээ буруугаар ашиглах болон өөрийн мэргэжлийн эрхэнд халдах, бусдыг хууран мэхлэх, залилах зэрэг эм зүйн ѐс зүйд харшлах үйлдэл шаардсан ямарваа хуулийн этгээд, хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзаж, хараат бус байх
Зургаа. Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага
6.1. Ёс зүйн дүрмийг зөрчвөл тухайн эм зүйн мэргэжилтний ажиллаж буй байгууллагын дотоод журмын дагуу эмийн мэргэжилтэнд, Эм холбооны дүрмийн дагуу гишүүдэд хариуцлага хүлээлгэнэ.
6.2. Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчвөл тухайн эм зүйн мэргэжилтний эм барих эрх, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг зохих журмын дагуу холбогдох төрийн байгууллагад оруулна.
Эм зүйчийн ёс зүй
Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны
32 дугаар тушаалын хавсралт
ЭМ ЗҮЙЧ, ЭМ НАЙРУУЛАГЧИЙН ЁС
ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журам нь эм
зүйн мэргэжлийн онцлогоос шалтгаалан мөрдөгдөх ёс суртахууны үнэт зүйл, ёс зүйн
зарчим дээр тулгуурлана.
1.2.Энэхүү журам нь Эрүүл мэндийн тухай хууль,
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн
албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,
ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд
мөрдөгдөнө.
1.3.Эрүүл мэндийн байгууллага нь эм зүйч, эм
найруулагчийн ёс зүйн журмыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний
хүрээнд мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд
хариуцлага тооцож ажиллана.
1.4.Эм зүйч, эм найруулагчийн мэргэжилтний ёс
зүйн журам нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж
буй эм зүйч, эм найруулагчийн мөрдөх ёс зүйн үндсэн баримт бичиг болно.
1.5.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журамд
нэмэлт өөрчлөлт оруулах талаар ЭМСЯ, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын
хороо, эм зүйн нийгэмлэг, холбоод хамтран ажиллана.
Хоёр. Эм зүйч, эм
найруулагчийн ёс зүйн хэм хэмжээний
үйлчлэх хүрээ, баримтлах
зарчмын хураангуй
Үйлчлэх хүрээ Эм зүйч, эм найруулагчийн баримтлан ажиллах зарчим
Хэрэглэгч Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх.
Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хүндэтгэн үзэх.
Олон нийт Олон нийтийн итгэлийг хүлээх.
Эм зүйг тусламж, үйлчилгээг чанартай хүргэх.
Эм зүйн мэргэжил Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэг, мэргэжлээ
дээшлүүлэх
Бизнес,үйл ажиллагаа Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэх.
Эрүүл мэндийн тусламж, Хамтран ажиллах.
үйлчилгээ үзүүлдэг
бусад мэргэжилтэн
Гурав. Эм зүйч, эм
найруулагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
3.1.Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэнэ.
3.1.1.Үйлчлүүлэгчид эмзүйн тусламж, үйлчилгээ
үзүүлэхдээ хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлнэ.
3.1.2.Мэдлэг, чадвараа бүрэн дайчлан мэргэжлийн
өндөр түвшний тусламж, үйлчилгээг хүмүүнлэг, энэрэнгүй байдлаар үзүүлнэ.
3.1.3.Үйлчлүүлэгчид учирч болох эрсдэлээс
урьдчилан сэргийлж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.1.4.Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг
хамгаалахыг дэмжиж ажиллана.
3.2.Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хангаж, нэр
төрийг хүндэтгэнэ.
3.2.1.Үйлчлүүлэгчийн ёс заншил, соёл, итгэл
үнэмшил, эрхэмлэх зүйлс, өвөрмөц онцлогийг хүндэтгэж, ялгаварлан гадуурхалгүй,
тэгш үйлчилнэ.
3.2.2.Эмзүйн тусламжийн асуудлаар үйлчлүүлэгчийн
гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж ажиллана.
3.2.3.Үйлчлүүлэгч нь эмзүйн тусламж, үйлчилгээ хүртэх, зөвлөгөө авах зэргээс
татгалзах эрхийг нь хүндэтгэж ажиллана.3.2.4.Үйлчлүүлэгчийн эрх ашиг, хувийн нууцыг хамгаалж, мэдээллийг чанд нууцлана.
3.3.Олон нийтийн итгэлийг хүлээнэ.
3.3.1.Холбогдох хууль, тогтоол, эрх зүйн баримт
бичиг, дүрэм, журам, заавар, стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөнө.
3.3.2.Нотолгоонд суурилсан, үнэн зөв, бодит,
хараат бус мэдээллээр үйлчлүүлэгчийг хангаж ажиллана.
Дөрөв. Эм зүйч, эм
найруулагчийн эрх
4.1.Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэгээ дээшлүүлнэ.
4.1.2.Мэргэжлийн холбогдолтой сургалтын үйл
ажиллагаанд оролцон, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, мэргэжлийн цар хүрээг
өргөжүүлнэ.
4.1.3.Ажлын хамт олон, мэргэжилтний хамт сурч
боловсроход дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
4.1.4.Насан туршдаа сурч боловсрон, тасралтгүй
өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлнэ.
4.1.5.Ажлын чанар, мэргэжлийн ур чадварыг өөрөө
үнэлэх буюу бусдаар үнэлүүлж, хэрэгцээгээ тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг
авна.
4.1.6.Хариуцсан ажил үүргээ саадгүй гүйцэтгэхийн
тулд өөрийн болон хамтран ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалж ажиллана.
4.1.7.Шаардлагатай тохиолдолд бусад эмнэлгийн
мэргэжилтний тусламж, зөвлөгөөг авч ажиллана.
4.2.Багаар хамтран ажиллана.
4.1.1.Мэргэжлийн үйл ажиллагааг бие даан, бодитой
зөв шийдвэр гарган гүйцэтгэж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бусад мэргэжилтэнд
тусламж үзүүлж, зөвлөгөө өгнө.
4.1.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг
бусад мэргэжилтний санал зөвлөгөөг хүндэтгэн, хүлээн авч ажиллана.
4.1.3.Үйлчлүүлэгчийн өвчин эмгэгийг эмчилж,
эдгэрүүлэхийн тулд зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг
бусад мэргэжилтэнтэй хамтран ажиллана.
4.1.4.Эм зүйн тусламж, үйлчилгээний үр дүнг
сайжруулахын тулд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад
мэргэжилтэнтэй ажил төрлийн харилцаа холбоо тогтоож, мэдээллийг цаг алдалгүй
дамжуулан, солилцох арга замыг тохиролцон, шуурхай ажиллана.
Тав. Эм зүйч, эм
найруулагчийн үүрэг
5.1.Эмзүйн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх үүрэг хүлээнэ.
5.1.1. Эм, эмчилгээний зориулалттай бараа
бүтээгдэхүүний чанар, тэдгээрийн хяналт, үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт,
ханган нийлүүлэлт, түгээлт, олголтын үйл ажиллагааг хариуцлагатай гүйцэтгэнэ.
5.1.2.Нийгэмд эм зүйн мэргэжлийн үүрэг
хариуцлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана.
5.1.3.Эрүүл мэндийг хамгаалахад зориулсан
хөрөнгө, нөөцийн ашиглалт зарцуулалтыг шудрага, тэгш хуваарилахад анхаарна.
5.1.4.Жороор олгох эмийг зөвхөн журмын дагуу
олгох, үйлчлүүлэгчид эмийг зохисгүй байдлаар хэрэглэснээс нянгийн тэсвэржилт
үүсэх зэрэг гарч болох бусад эрсдлээс сэргийлэх талаар мэдээллээр хангана.
5.2.Хариуцлагатай ажиллана.
5.2.1.Мэргэжлийн ажил үүргийг хараат бусаар, үр
дүнтэй гүйцэтгэж, авлига, ашиг сонирхолын зөрчил үүсэхээс сэргийлэх арга хэмжээ
авна.
5.2.2.Мэргэжлийн түвшинд гаргасан шийдвэр болон
хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хариуцлага хүлээнэ.
5.2.3.Багийн гишүүнтэй хамтран ажиллаж, хүлээсэн
үүрэгт ажлын дагуу харилцан зөвшилцөж, мэдээлэл солилцоно.
5.2.4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үр
дүнтэй, чанартай хүргэх ажлын орчин, нөхцлийг бүрдүүлж, үйлчлүүлэгч болон
хамтран ажиллагсдад эрсдэл учрахаас сэргийлж ажиллана.
5.3.Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэнэ.Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаална.
5.3.1Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн
авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй өөрийн шууд
удирдлага болон Авилгатай тэмцэх газарт мэдээлнэ.
5.3.2.Эмийн компаниудаас өөрийн бүтээгдэхүүний
борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санал болгож буй бэлэг, хандив, урамшуулал
болон санхүүгийн дэмжлэгээс татагалзаж авах, хүсэхээс зайлсхийнэ.
Зургаа. Хориглох зүйл
6.1.Хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй
үйлчилгээ эрхлэх, хувийн ашиг сонирхол гарган үйлчлүүлэгчдэд эм, биобэлдмэл,
биологийн идэвхт бодис, хувийн эмнэлэг, эмийн сан санал болгох, зааж өгөх.
6.2.Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж
авсан мэдээллийг хууль бусаар бусдад задруулах, албан үүрэгтэй хамааралгүй
байдлаар ашиглах.
6.3.Өөрт болон хамаарал бүхий, нэгдмэл
сонирхолтой этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн үүрэг гүйцэтгэх, аливаа
хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх.
6.4.Албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд
аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан
оролцох.
6.5.Өөрийн хувийн ашиг сонирхлын өмнөөс нийтийн
албыг төлөөлөх.
6.6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг
сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
болон бусад хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэх.
Долоо. Ёс зүйн журмыг
зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага
Эм зүйч, эм найруулагч нь ёс зүйн зөрчил гаргасан
нь зохих журмын дагуу хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн
мэргэжилтний ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй бол
холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Subscribe to:
Posts (Atom)