Содномдорж

Monday, November 14, 2016

Монголын Эм зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан дүрэм


                           Монголын Эм зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан дүрэм 

Нэг. Нийтлэг үндэслэл
 1.1. Энэхүү ѐс зүйн “Алтан дүрэм"-ийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө.
1.2. Энэхүү “Алтан дүрэм”-ээр тогтоосон мэргэжлийн ѐс зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлогдоно.
Хоѐр. Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, эм зүйн тусламж үзүүлэх 2.1. Эм зүйн мэргэжилтэн нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
2.2. Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн эрх, үүрэг, ѐс зүйн хэм хэмжээг мөрдөж, үйлчлүүлэгчдийн нас, яс үндэс, нийгмийн байдал, шашин шүтлэгийг үл харгалзан эм зүйн тусламж. үйлчилгээг цаг алдалгүй, тэгш, хүртээмжтэй үзүүлэх
2.3. Эм зүйн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчиддээ эмийн зөв сонголт, зохистой хэрэглээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг мэргэжлийн зөвлөх, найдвартай түнш нь байх
2.4. Эм зүйн мэргэжилтэн нь мэдлэг боловсрол, дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвараа үйлчлүүлэгчдийн төлөө бүрэн зориулж, эм зүйн тусламж үйлчилгээний үр дүнг хариуцаж, гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж ажиллах
Гурав. Мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах
3.1. Эм зүйн мэргэжилтэн нь өөрийн эзэмшсэн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд байнга анхаарч, шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, орчин үеийн эм зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх, бусаддаа нөлөөлөх 3.2. Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжилдээ дур сонирхолтой, итгэл үнэмшилтэй байж, мэргэжлийнхээ нэр төрийг өндөрт өргөж, шинжлэх ухааны мэдлэг, хүмүүнлэг ѐсонд суурилсан мэргэжлээрээ бахархаж байх
Дөрөв. Эм зүйн мэргэжилтэн нь эм зүйн тусламж, үйлчилгээний чанарыг бүрэн хариуцах
4.1. Эм зүйн мэргэжилтэн нь хариуцсан ажлын байр бүртээ эмийн үйлдвэрлэл, хангамж.үйлчилгээний горим, дүрэм журмыг чанд сахиж, эм бэлдмэлийн чанарын баталгаажилт, аюулгүй байдал, үр дүнг бүрэн хариуцах
Тав. Эм зүйн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эмнэлгийн мэргэжилтэний баримтлах ѐс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгох
 5.1. Эм зүйн мэргэжилтэн нь өндөр мэдлэг чадвартай, хүнлэг энэрэнгүй үзэлтэй, харьцааны соѐлтой, хамт олон, үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндтэй байж, ил тод байдал, шударга ѐсыг эрхэмлэн ажиллах
5.2. Эм зүйн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчдийнхээ эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэж, үйл ажиллагааныхаа хүрээнд олж авсан мэдээллийн нууцыг хадгалж. санал хүсэлтэд нь анхааралтай хандаж, эелдэг зөөлөн харилцах Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн нөхөрсөг, шударгаар хамтран ажиллаж, мэргэжлийн алдаа, харилцааны доголдол гаргахаас өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн хамгаалах
5.3. Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн болон хуулиар хамгаалагдсан эрх ашгийн эсрэг ашиглахгүй байх
5.4. Эм зүйн мэргэжилтэн нь нээлттэй, шудрага, бодит үнэний зарчимд тулгуурлан эм зүйн үйлчилгээг явуулж, мэргэжлээ буруугаар ашиглах болон өөрийн мэргэжлийн эрхэнд халдах, бусдыг хууран мэхлэх, залилах зэрэг эм зүйн ѐс зүйд харшлах үйлдэл шаардсан ямарваа хуулийн этгээд, хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзаж, хараат бус байх
Зургаа. Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага
6.1. Ёс зүйн дүрмийг зөрчвөл тухайн эм зүйн мэргэжилтний ажиллаж буй байгууллагын дотоод журмын дагуу эмийн мэргэжилтэнд, Эм холбооны дүрмийн дагуу гишүүдэд хариуцлага хүлээлгэнэ.
6.2. Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчвөл тухайн эм зүйн мэргэжилтний эм барих эрх, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг зохих журмын дагуу холбогдох төрийн байгууллагад оруулна.

No comments:

Post a Comment