Содномдорж

Tuesday, November 15, 2016

эмийн ургамалууд

Алтан гагнуур Алтан гагнуур буюу Англиар- Golden root, Латин нэр нь-Rhodiola rosea Энэ ургамал нь манай орны уулархаг нутгийн хад чулуу ихтэй газраар 10-15см өндөртэй ургана. Үндэс болон үндэслэг ишийг нь эмийн түүхий эдэд хэрэглэдэг. Түүхдээ намар сэрүүн орж газар дээрхи хэсэг нь гандаж цайрсан үед малтаж аваад үндэс ишийг 3-4см хэмжээтэй хэрчээд хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэсний дараа нар салхинд хатаах хэрэгтэй. Алтан гагнуурын үндэсийг ардын эмнэлэгт яс бэртэх булчин шөрмөс тасрах, элэг, дэлүү, бөөрний гэмтэл зэрэг болон гол төлөв гэмтэл шархны холбогдолтой өвчинд хэрэглэсээр иржээ. Таван салаа Таван салаа Англиар- Greater Plantain, Латин нэр нь-Plantago major Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зүлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. 5-р сараас цэцэглэх ба 7-р сараас үр нь боловсордог. Цэвэр өнгөө алдаагүй навчнуудыг ялгаж 3-4см хэмжээтэй тайрч хэрчиж хатаана. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрүүлэх агаад шинэ түүсэн навчны шүүс нь нүдний эвэрлэгийн шархыг түргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хөхүүл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний үед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мөн ходоод болон нарийн гэдэсний үрэвслийн үед онц тус үзүүлдэг ургамал аж. Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай усанд хийж, 15 минут болсны дараа шүүж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ. Бамбай Бамбай буюу Англиар-Valerian, Латин нэр нь-Valeriana officinailis Энэ ургамал Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховдын дүүргийн ойн бүслүүрт шинэсэн ой түүний зах, хусан төгөл ой ба нуга, бургасан шугуй, хадны ёроолоор ургана.60-120см өндөр иштэй олон наст өвслөг ургамал юм. Үндэс, үндэслэг ишийг хавар 4-5 дугаар сар, Намар 9-10 дугаар сард бэлтгэх боловч намар навч, цэцэг унаж иш цайвар өнгөтэй болж ишний оройд баг цэцгийн үлдэгдэлтэй байх үед бэлтгэх нь сайн. Нойргүйдэх, татаж унах, цусны даралт ихдэх өвчинг анагаахад хэрэглэнэ. Олон хоног буухгүй халуунд сайн. Хэрэглэх хэмжээ: 5 грамм нунтаг үндсийг 250 мл усанд буцалгаж аваад 2 цаг тавиад 100 мл-ээр өглөө, орой унтахын өмнө ууна. Хуурай сэрүүн газар хадгална. Чихэр өвс Чихэр өвс, Англи нэр нь –Liquorice, Латин нэр нь- Radix Glucurrhizae Уул толгодын элсэрхэг хөрстэй нуга, хээр, чийглэг марцлаг нуга, элсэрхэг хээр, хээрийн гол горхины хөндийд ургана. Буурцагтны овгийн ургамал.Түүний үндсэнд хүн малын элдэв өвчин эмгэгийн анагаах чадалтай глюкозтой төстэй бодис нилээд хэмжээгээр агуулагддаг ба уушигны өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг ангаах үйлчилгээтэй эмийн ургамал юм.

No comments:

Post a Comment